“БИЗНЕСИЙН СЭРГЭЛТ – БАРУУН БҮС” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНЫ НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО

GNNGNN
Apr 27, 2024  
Jul 19, 2024 - 10:26
 0
“БИЗНЕСИЙН СЭРГЭЛТ – БАРУУН БҮС” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНЫ НЭЭЛТИЙН  ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО
“БИЗНЕСИЙН СЭРГЭЛТ – БАРУУН БҮС” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНЫ НЭЭЛТИЙН  ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО
“Бизнесийн сэргэлт – Баруун бүс” үзэсгэлэн худалдааны нээлтийн арга хэмжээ 4 дүгээр сарын 26-нд Увс аймгийн Улаангом хотын Олон улсын худалдааны төвд боллоо.
Увс аймгийн засаг дарга Ч.Чимэд, Хөрөнгө оруулалт, худалдааны газрын дарга В.Энхбаатар, Тувагийн Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын ерөнхийлөгч Ондар, Андрей Вячеславович, МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан, Их нуур гом ХХК-ийн захирал Д.Насанбаяр нар Үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээг нээж үг хэллээ.
Тус үзэсгэлэн худалдаанд ОХУ-ын Тува муж, Увс, Завхан, Баян-Өлгий, Ховд аймгийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид өөрсдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний дээжээс танилцуулж, хоёр орны болон бүс нутгийн худалдааны хамт ажиллагааг дэмжин оролцож байна. Үзэсгэлэн худалдаа 2 өдрийн турш үргэлжилнэ.