Ө.ОТГОНБААТАР: СЭТГҮҮЛЧ НАР ИРГЭДИЙН МЭДЭХ ЭРХИЙГ ХАНГАСНЫХАА ТӨЛӨӨ ШОРОНГИЙН ХААЛГА ТАТАЖ БАЙНА

GNNGNN
Apr 9, 2024  
 0
Ө.ОТГОНБААТАР: СЭТГҮҮЛЧ НАР ИРГЭДИЙН МЭДЭХ ЭРХИЙГ ХАНГАСНЫХАА ТӨЛӨӨ ШОРОНГИЙН ХААЛГА ТАТАЖ БАЙНА

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан асуудлаар МСНЭ-ийн Ерөнхийлөгчөөс тодруулж байна.

МСНЭ-ийн Ерөнхийлөгч Ө.Отгонбаатар, "Ажил үүргээ гүйцэтгэж яваад яллагдагчаар татагдсан 20 сэтгүүлч байна. Н.Өнөрцэцэг, Ж.Баттуул гээд олон сэтгүүлч байна. Ийм учраас МСНЭ анхааралтай харж байгаа. Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн мэргэжлийн ажлаа хийх эрхийг нь түдгэлзүүлж байгаа шийдвэр нь ноцтой асуудал. Энэ бол сэтгүүлчдийг мохоож байгаа явдал. МСНЭ-аас олон улсын сэтгүүлчдийн байгууллагад хандаж байгаа. Нэгдүгээрт, сэтгүүлч нар ажлаа хийснийхээ төлөө яллагдагчаар татагдаж буй асуудлаар, хоёрдугаарт, нөхцөл байдалтай бодитоор ирж танилцана уу гэж байгаа юм. Шинжээч томилуулах хүсэлт өгсөн. 

Би сэтгүүлч зүйн салбарт 20 гаруй жил ажиллаж байна. Урьд өмнө нь ийм шүүхийн шийдвэр гарч байгаагүй, сэтгүүлч ард иргэдэд мэдэх эрхийг нь хангаж л ажилладаг хүмүүс.

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээ аваад гэрт нь байлгаж байж, яаж ажлаа хийнэ гээд сэтгүүлчийн ажлыг нь хорьж байгаа юм. Өндөр албан тушаалтан, төрийн байгууллагынхан худал мэдээлэл тараасан гэж гомдол гаргаад л ийм болж байна. Эрүүгийн хуулийн 13.14 гэдгээр л яллагдагчаар татдаг болсон. Сэтгүүлч нар иргэдийн мэдэх эрхийг хангасныхаа төлөө шоронгийн хаалга татах болж байгаа юм. Иймээс л олон улсын байгууллагад хандаж байгаа юм" гэлээ.