ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН ХҮҮХДИЙН ӨДӨР

GNNGNN
Nov 20, 2025  
 0
ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН ХҮҮХДИЙН ӨДӨР

НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1959 онд Хүүхдийн эрхийн тунхаглал, 1989 онд Хүүхдийн эрхийн тухай конвенцийг тус тус баталснаар 1990 оноос эхлэн жил бүрийн 11 сарын 20-ны өдрийг Дэлхийн хүүхдийн өдөр болгон тэмдэглэж ирсэн уламжлалтай. 

Энэ өдрийг тэмдэглэснээрээ дэлхийн хүүхдүүдийн дунд олон улсын эв нэгдлийг бэхжүүлэх, тэдний асуудалд анхаарал хандуулах зорилготой юм.

Энэ жил Дэлхийн Хүүхдийн Өдрийг “My day. My rights.” буюу “Миний өдөр. Миний эрх” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. 

Хүүхэд ямар эрхтэй вэ?

  • Эсэн мэнд амьдрах, эрүүл өсч бойжих
  • Аюулгүй орчинд амьдрах
  • Аливаа хүчирхийллээс ангид байх
  • Төрөөс асрамж, халамж, хамгааллын үйлчилгээ авах
  • Хөгжих эрх
  • Чөлөөтэй бодож сэтгэх
  • Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, мэдээлэл хайх, хүлээн авах
  • Хамгаалуулах
  • Хувийн нууцаа хадгалах
  • Нийгмийн амьдралд оролцох
  • Хуулиар хориглоогүй арга хэмжээнд оролцох, эвлэлдэн нэгдэх
  • Өөрт нь хамааралтай шийдвэр гаргахад оролцох
  • Эд хөрөнгө өмчлөх, өвлөх
  • Хуульд заасан ажил, үйлчилгээний хөлс, урамшуулал авах эрхтэй.