ӨНӨӨ ШӨНӨ ТУУЛ ГОЛЫН ХӨНДИЙ ДАГУУ 0...-2 ГРАДУСТ ХҮРЧ ХӨРСӨН ДЭЭР ЦОЧИР ХҮЙТЭРНЭ
Есдүгээр сарын 8-ны шөнө үүлшинэ, ихэнх хэсгээр +3...+5 градус дулаан байх ч Туул голын хөндий дагуу 0...-2 градус хүйтэн, хөрсөн дээр цочир хүйтэрч хонохыг цаг уурын байгууллагаас анхаарууллаа.
Маргааш өдөр буюу 9-нд Улаанбаатар хотод үүл багасна. Бороо орохгүй. +15...+17 градус дулаан байна.
Хүйтэрч хонох тул өглөө дулаан хувцаслахыг зөвлөв.
