ҮСХ: МОНГОЛЧУУДЫН ДУНДАЖ ЦАЛИН 2.5 САЯ ТӨГРӨГ

GNNGNN
Sep 17, 2024  
 0
ҮСХ: МОНГОЛЧУУДЫН ДУНДАЖ ЦАЛИН 2.5 САЯ ТӨГРӨГ

Өнөөдөр Үндэсний статистикийн хорооноос 2024 оны хоёрдугаар улирлын дундаж цалингийн хэмжээг танилцуулав.

Энэ оны хоёрдугаар улиралд нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2.5 сая төгрөг болсон байна. Дундаж цалинг салбараар нь авч үзвэл уул уурхайн салбарт ажиллагсдын цалин хамгийн их буюу 5.1 сая төгрөг. Харин зочид буудал, байр сууц, нийтийн хоолны үйлчилгээний салбарт ажиллагсдын дундаж цалин хамгийн бага буюу 1.5 сая төгрөг байна.