ЭНЭ ОНЫ ЭХНИЙ ДОЛООН САРД 16 ХҮҮХЭД УСАНД ОСОЛДОЖ, ЭНДСЭН БАЙНА

GNNGNN
Jul 22, 2024  
 0
ЭНЭ ОНЫ ЭХНИЙ ДОЛООН САРД 16 ХҮҮХЭД УСАНД ОСОЛДОЖ, ЭНДСЭН БАЙНА

Зуны улирал эхэлэж иргэдийн амралт зугаалгын үе эхэлж гэр бүл, найз нөхдөөрөө байгалийн сайханд цагийг өнгөрүүлэхээр хөдөө орон нутгийг зорих нь нэмэгддэг. Энэ үеэр иргэдийн анхаарал болгоомжгүй байдлаас шалтгаалан бага насны хүүхэд усанд живж амь нас эрсдэх тохиолдол гараад байна. Усны ослоос шалтгаалан 2023 онд 30 хүүхэд, энэ оны эхний 6 сард 9 хүүхдийн амь нас хохирсон бол 7-р сарын эхний хагаст л гэхэд 8 хүүхдийн амь нас хохирчээ. Амь насаа алдсан хүүхдүүдийн дийлэнх нь 2-15 настай байсан ба эцэг эх нь хамт байсан, бага насны хүүхэд гэрийнхээ ойр урсах голд живсэн, тогтоол ус, бассейнд сэлж сурсан хүүхдүүд байсан зэрэг нөхцөл байдал тогтоогджээ. Тодуурбал Завхан, Ховд аймагт 6 дугаар сард 1-2 насны хүүхэд гэрийнхээ ойр урсах голд живж амь насаа алдсан, Сүхбаатар аймагт 7-р сарын 8-ны өдөр 12 настай эмэгтэй хүүхэд голын эрэг дээр тоглож байгаад хөл алдаж живсэн, мөн өдөр Увс нуурт 7 настай эрэгтэй хүүхэд живсэн, Хөвсгөл аймагт 16 настай эрэгтэй хүүхэд малаа тууж гол гаргах үедээ живж нас барсан гэх мэт харамсалтай тохиолдлууд тасралтгүй бүртгэгдэж байна.