ЦАГДАН ХОРИГДОЖ БАЙХДАА НАС БАРСАН 20 НАСТАЙ ЗАЛУУ ГЭНЭТ ТАТАЛТ ӨГЧ ЭМНЭЛЭГТ ХҮРГЭГДСЭН

GNNGNN
Jul 25, 2024  
 0
ЦАГДАН ХОРИГДОЖ БАЙХДАА НАС БАРСАН 20 НАСТАЙ ЗАЛУУ  ГЭНЭТ ТАТАЛТ ӨГЧ ЭМНЭЛЭГТ ХҮРГЭГДСЭН

461 дүгээр ангиас гуравдугаар эмнэлэгт хүргэгдэж ирсэн 20 настай залуу нас барсан харамсалтай хэрэг гарсан. Тэгвэл энэ асуудлаар ШШГЕГ-аас  мэдээлэл хийсэн. "Тухайн иргэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн шийдвэрээр 2024 оны дөрөвдүгээр сарын 24-ны өдөр цагдан хоригдсон. Түүнээс хойш тасралтгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж, эмчийн хяналтад байлгасан. Долоодугаар сарын 11-ны өдөр хэвлийн хэсгээр зовуурьтай байгаагаа хэлсэн. Улмаар хорих ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, шинжилгээнд хамруулсан. Тухайн үедээ ямар нэг өвчлөлийн болон үрэвслийн шинж тэмдэг илрээгүй. Түүнчлэн иргэн эмнэлгээс гарах албан хүсэлтээ өгсөн. Тиймээс цагдан хорих байр руу шилжүүлсэн. Долоодугаар сарын 22-ны өдөр гэнэт таталт өгч яаралтай түргэн тусламж дуудсан. Түргэн тусламж ирээд, Улсын гуравдугаар төв эмнэлэгт хэвтүүлэн эмчилгээг эхлүүлсэн. 

Ар гэрийнхэнд нь мэдэгдээгүй гэх асуудал яригдаж байгаа. Хуульд, хүнд өвчтэй гэсэн тохиолдолд ар гэрийнхэнд нь мэдэгддэг. Долоодугаар сарын 22-ныг хүртлэх хугацаанд ар гэрийнхэнтэйгээ уулзаж байсан. Мөн хугацаанд биеийн байдалд нь өөрчлөлт орж, өвчний шинж тэмдэг илрээгүй байсан. Эмнэлэгт хүргэгдсэн өдөр нь хуулийн дагуу ар гэрийнхэнд нь болоод өмгөөлөгч, прокурорт мэдээлэл өгсөн" гэв.