ХҮНДИЙН ӨРГӨЛТИЙН ОЛИМПЫН ӨМНӨХ СОРИЛТ ТЭМЦЭЭНД ГАВЬЯАТ ТАМИРЧИН М.АНХЦЭЦЭГ ӨРСӨЛДӨНӨ

GNNGNN
Jul 24, 2024  
 0
ХҮНДИЙН ӨРГӨЛТИЙН ОЛИМПЫН ӨМНӨХ СОРИЛТ ТЭМЦЭЭНД ГАВЬЯАТ ТАМИРЧИН М.АНХЦЭЦЭГ ӨРСӨЛДӨНӨ

Монголын хүндийн өргөлтийн холбооны ерөнхийлөгчийн нэрэмжит “Парис 2024” олимпын наадмын өмнөх сорилт тэмцээн энэ сарын 27-нд Сүхбаатарын талбайд болно. 

Манай улсаас хүндийг өргөлтийн төрлөөр эмэгтэйчүүдийн 81 кг-д гавьяат тамирчин М.Анхцэцэг өрсөлдөнө. Тэгвэл түүний бэлтгэлийг шалгах, сэргээх зорилгоор тус тэмцээнийг зохион байгуулах болсноо холбооныхон онцоллоо. 

Тус тэмцээн эмэгтэй 49 кг, 59 кг, 71 кг, -81 кг болон +81 кг, эрэгтэй 61 кг, 67 кг, 73 кг, -89 кг болон +89 кг гэсэн 10 жингийн ангиллаар зохиогдох юм.

Ташрамд М.Анхцэцэг ирэх сарын 4-нд Парист очихоор төлөвлөжээ. Түүний гурав дахь олимпын тэмцээн наймдугаар сарын 10-нд эхэлнэ.