ТУУЛ ГОЛД ЖИВСЭН ЗУРГААН НАСТАЙ ХҮҮГИЙН ЦОГЦСЫГ ОЛЖЭЭ

GNNGNN
Jul 24, 2024  
 0
ТУУЛ ГОЛД ЖИВСЭН ЗУРГААН НАСТАЙ ХҮҮГИЙН ЦОГЦСЫГ ОЛЖЭЭ

Туул голд урссан зургаан настай хүүгийн цогцсыг олсон байна. Тодруулбал, БЗД-ийн 20 дугаар хороо, Хужирбулан гэдэг газар 4 том хүн, 5 хүүхэд зугаалж явахдаа “Туул” голын усанд зургаан настай хүүхэд живсэн тухай дуудлагыг долоодугаар сарын 22-ны өдрийн 16:04 цагт хүлээн авсан.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид, 5 км замыг туулан 16:10 цагт очиход Чингэлтэй дүүргийн 21 дүгээр хороо булгийн 19 дүгээр гудамжинд оршин суух хаягтай Х/6 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг анх осол болсон “Хар-Усан тохой” гэдэг газраас, Баянзүрхийн гүүр хүртэл 3-4 метр гүнд 16 удаагийн шумбалт хийж, голын эрэг дагуу завьтайгаар  хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж үр дүнд хүрээгүй тул 21:35 цагт эрлийг түр зогсоогоод байсан юм.

Улмаар долоодугаар сарын 23-ны өдрийн 06:29 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 08:50 цагт тус дүүргийн 11 хорооны нутаг дэвсгэр төмөр замын гүүрний зүүн талаас цогцсыг олж уснаас гарган Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Эх сурвалж: ОБЕГ