"ПАРИС 2024": МОНГОЛЫН БАГЫН ТУГЧИНГААР П.СЭР-ОД, О.ЕСҮГЭН НАР ТОДОРЧЭЭ

GNNGNN
Jul 22, 2024  
 0
"ПАРИС 2024": МОНГОЛЫН БАГЫН ТУГЧИНГААР П.СЭР-ОД, О.ЕСҮГЭН НАР ТОДОРЧЭЭ

“Парис-2024”- зуны олимпын наадамд Монгол Улсын тугчаар өдгөө зургаа дахь олимпын наадамдаа өрсөлдөх гэж буй  шилдэг марафонч, Монгол Улсын гавьяат тамирчин П.Сэр-Од, анхны олимпын наадамдаа оролцож буй боксын спортын олон улсын хэмжээний мастер О.Есүгэн нар томилогдсон талаар Олимпын хорооноос мэдээллээ. П.Сэр-Од нь 2012 оны Лондоны олимпын наадамд Монгол Улсын тугчаар сонгогдож байсан. Харин боксын спортын төрлөөс анх удаа тугчаар сонгогдсон тохиолдол нь ОУХМ О.Есүгэн юм.