ЕБС-ИЙН СУРАГЧДАД 7 ХОНОГИЙН 3 ӨДӨР 150-200 МЛ СҮҮ ӨГНӨ

GNNGNN
Apr 17, 2024  
 0
ЕБС-ИЙН СУРАГЧДАД 7 ХОНОГИЙН  3 ӨДӨР 150-200 МЛ СҮҮ ӨГНӨ

Нийслэл хот ЕБС-ийн хүүхдүүдийн хоол хүнсний хангамж, шим тэжээлд анхаарах ажилд холбогдох төсвүүдийг шийдвэрлэсэн. Үүний нэг нь “Сүү хөтөлбөр” юм. Уг хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлэх бөгөөд эхний ээлжид  ерөнхий боловсролын 8 сургуулийн бага, дунд ангийн 19.300 сурагчийг хамруулна. Ингэхдээ 7 хоногийн 3 өдөр 150-200 мл сүү өгөхөөр төлөвлөсөн юм. Хөтөлбөрийг ирэх сарын 1-нээс хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.Уг хөтөлбөрт 1 тэрбум төгрөгийн төсвийг батлуулсан. Мөн хүүхдүүдэд долоо хоногийн гурван өдөр сүү өгнө. Ингэхдээ нэг өдрийг нь нийслэл, нэг өдрийг дүүрэг, нэг өдрийг нь эцэг, эх даахаар төлөвлөж байна. Хүүхдүүдэд эрүүл ахуйн шаардлага хангасан үйлдвэрийн сүү өгнө” гэсэн юм.