БОГД УУЛЫН АРЫН АВТО ЗАМЫГ ХААЖ, ЗАСНА

GNNGNN
May 7, 2024  
 0
БОГД УУЛЫН АРЫН АВТО ЗАМЫГ ХААЖ, ЗАСНА
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ХААИС-ийн уулзвараас зүүн тийш "Буган халиун" рестораны уулзвар хүртэлх авто замыг хэсэгчлэн засварлаж, шинэчилнэ. Энэ хүрээнд нэгдүгээр хэсэг буюу ХААИС-ийн уулзвараас Зайсан толгойн зүүн хэсэг хүртэлх замыг тавдугаар сарын 9-ний өдрийн 22:00 цагаас тавдугаар сарын 12-ны өдрийн 06:00 цагийн хооронд хаана. Зайсангийн оршин суугчдын төлөөлөл өнгөрсөн долоо хоногт /2024.04.26/ Зайсангийн нэг чигийн урсгалыг эсэргүүцэж мэдээлэл хийсэн юм. Иргэдийн зүгээс "Зайсангийн замыг нэг чигийн урсгалтай болгосноор дөрвөн замын уулзвар дээр маш ноцтой осол аваар гарч байна. Тэндхийн ойр орчмын нийслэлийн 32 дугаар сургуулийн зүүн урд талын явган хүний гарц дээр түгжрэл ихтэй үед замын хоёр урсгал түгжирч, иргэд аюулгүй замаар гарах боломжгүй болдог. Сүүлийн нэг сарын хугацаанд дөрвөн хүүхэд зам гарахдаа машинд шүргүүлж, гэмтсэн. 

Тухайн чиглэлд автобусны чиглэлүүд өөрчлөгдсөн хэдий ч албан ёсны тэмдэг тэмдэглэгээ байхгүй, туршилт хийж иргэдийн амь нас, эрүүл мэндийг хохироож байна. Бүтэн жил зургаан сар болж байхад ямар ч арга хэмжээ авч, шийдэл хүрч, сайжруулсангүй. Зайсан орчимд амьдардаг иргэдээс гадна үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд хохирч байна. Үйлчлүүлэгчид нь замын нэг чигийн урсгалаас болж, түгжрэлд орохоос залхаж байна. Бизнесийн орчны эрх ашиг маш ихээр зөрчигдөж байна. Нийслэлээс Зайсангийн замын нэг чигийн хөдөлгөөнийг болиулах талаар 2024 оны дөрөвдүгээр сарын 12-19-ний өдрүүдэд санал асуулга явуулсан. Санал асуулгад нийт 3100 хүн оролцсоноос 2692 хүн буюу 86 хувь нь нэг чигийн хөдөлгөөнийг дэмжихгүй байна гэж хариулсан байхад ямар нэгэн арга хэмжээ авахгүй, судалгаа хийж байна гэдэг хариултыг өгч байна.