ЗАЙСАНГИЙН ГҮҮРНИЙ ШИНЭЧЛЭЛТИЙН АЖИЛ 80 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Зайсангийн зүүн гүүр буюу хуучин гүүрний хөдөлгөөнийг 2025 оны нэгдүгээр сарын 10-наас хааж, буулгах ажлыг эхлүүлсэн. Шинэ гүүрийг 06 сарын 30-нд ашиглалтад оруулах юм. Зайсангийн гүүрний өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд 225 метр төмөрбетон гүүр барих ажил хийгдэж байна. Одоогын байдлаар завсрын тулгуур суурилуулалт 80 хувьтай, баруун, зүүн, урд, хойд захын тулгуурын ажил дуусжээ. Мөн түүнчлэн дам нурууг угсарч эхэлсэн, нийт таван ширхэг дам нурууг байрлуулаад байгаа юм. Гүүрэн байгууламжид 18, 21, 25 урт метр 50 дамнуурга угсарч байрлуулахаар төлөвлөсөн бөгөөд дамнуургыг 2024 онд “Улаанбаатар БҮК” ХК-д цутгаж хүчитгэж бэлдсэн” юм.
Зайсангийн хуучин гүүрийг 225 метр, дөрвөн эгнээ бүхий төмөрбетон хос гүүрээр өргөтгөн шинэчлэх ажлын хүрээнд баруун гүүрийг 2023 оны есдүгээр сард ашиглалтад оруулсан. Шал суурийн арматур, дам нуруу бэлтгэх, газрын түвшнээс доош 17 метр гүнд шон суурилуулалт хийсэн. Өнөөдрийн байдлаар ажлын явц 80 хувьтай байгаа юм.