УВС АЙМГИЙН ТАРИАЛАН СУМАНД АЛГА БОЛСОН 26 НАСТАЙ ЭМЭГТЭЙГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГААГ ДАХИН ЭХЛҮҮЛЖЭЭ
Увс аймгийн Тариалан сумын нутагт малдаа яваад сураггүй болсон 26 настай эмэгтэйг өнгөрсөн сард 14 хоног эрэн хайсны эцэст ар гэрийнх нь хүсэлтээр эрэн хайх ажиллагааг түр зогсоогоод байсан.
Тэгвэл энэ сарын 10-ны өдөр ар гэрийнхэн нь эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлэх хүсэлт гаргаснаар дахин эрэн хайж эхэлжээ. Одоогоор эмэгтэйн талаар ямар нэг сураг гарч ирээгүй байна.
