УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Ц.АНАНДБАЗАР МОНГОЛЫН ХӨЛ БӨМБӨГИЙН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР СОНГОГДЖЭЭ

Монголын Хөлбөмбөгийн холбооны ээлжит бус хуралдаан өнөөдөр болж, хуралдаанаар Ц.Анандбазарыг тус холбооны ерөнхийлөгчөөр томилох шийдвэр гаргалаа.
Монголын нийт хөл бөмбөгийн тамирчдыг албан ёсоор төлөөлдөг тоглогчдын холбооны зүгээс өнөөдрийн хуралдааныг эсэргүүцэж байсан билээ.
Учир нь Ц.Анандбазарыг хууль бусаар бүртгэсэн, шударга бус сонгуулийн хорооны үйл ажиллагааг эрс буруушааж тухайн нэр дэвшигчийн нэр дэвших эрхийг түдгэлзүүлэхийг шаардаж байгаагаа илэрхийлсэн юм.