УИХ-ЫН 2024 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛИЙН ДҮНГ ЕРӨНХИЙЛӨГЧИД ӨРГӨН МЭДҮҮЛЛЭЭ

GNNGNN
Jul 1, 2024  
 0
УИХ-ЫН 2024 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛИЙН ДҮНГ ЕРӨНХИЙЛӨГЧИД ӨРГӨН МЭДҮҮЛЛЭЭ

Монгол Улсын Их Хуралын 2024 оны ээлжит сонгуулийн дүн, УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай тогтоолыг Сонгуулийн Ерөнхий Хорооноос өнөөдөр ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өргөн мэдүүллээ.

СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийг хууль тогтоомжид нийцүүлэн зургаадугаар сарын 28-ны өдөр амжилттай зохион байгуулсан талаар Монгол Улсын ерөнхийлөгчид товч танилцуулав.

Ээлжит сонгуулийн санал хураалтын дүнд үндэслэн СЕХ зургаадугаар сарын 30-ны өдөр хуралдаж, тойрог тус бүрээр хамгийн олон санал авсан нийт 78 нэр дэвшигч болон нам, эвслийн авсан саналын дүнд үндэслэн 48 нэр дэвшигчийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцох тухай тогтоол гаргасан гэдгийг хэлсэн юм.