ЦЕГ: НЭГ ХҮН ГАЛД ӨРТӨЖ, АМИА АЛДСАН ХЭРГИЙГ ШАЛГАЖ БАЙНА

GNNGNN
Jun 2, 2025  
 0
ЦЕГ: НЭГ ХҮН ГАЛД ӨРТӨЖ, АМИА АЛДСАН ХЭРГИЙГ ШАЛГАЖ БАЙНА

“ДЦС-3” ТӨХК-д гарсан гал түймэрт 53 настай эрэгтэй өртөж, нас барсан гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Хэрэг бүртгэл нээж, хэргийг шалгаж байна.

Гал түймрийн тархалтыг 2025 оны зургадугаар сарын 2-ны шөнийн 01.54 цагт зогсоож, 03.21 цагт галыг бүрэн унтраасан талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлсэн.

Онцгой байдлын байгууллагад өчигдөр оройн 00.27 цагт нийслэлийн Хан-Уул дүүрэг гуравдугаар хороо ДЦС-3” ТӨХК-ийн өндөр даралтын турбин цех дотор гал гарч байна гэсэн дуудлага иржээ. Дуудлагын дагуу НОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 10, 14, 30, 18, 26, 63 дугаар ангийн алба хаагчид ажилласан байна.