ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧДАД ЭРҮҮДЭН ШҮҮЛГЭСЭН ИРГЭН НАС БАРЖЭЭ

GNNGNN
Jul 24, 2024  
 0
ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧДАД ЭРҮҮДЭН ШҮҮЛГЭСЭН ИРГЭН НАС БАРЖЭЭ

Баянгол дүүргийн Эрүүгийн хэлтсийн алба хаагчид утасны хулгайн хэрэгт сэжиглэгдэж байсан иргэнийг байцаах үедээ эрүүдэн шүүсэн асуудал гарсан байна. Уг иргэнийг урьдчилан хорих 461 дүгээр ангид 3 сар хорьжээ. Долдугаар сарын 22-ны өдөр бие нь муудаж, Гуравдугаар эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж байх явцдаа өчигдөр буюу 23-ны өдөр нас барсан аж.

Уг цагдаагийн алба хаагчидтай холбоотой хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс болон АТГ-т шалгаж байна.