С.СЭРЧМАА “ЭРХ САРАН” ТОГЛОЛТООРОО ҮЗЭГЧДЭЭ ДУУНЫ ЕРТӨНЦӨӨР АЯЛУУЛЛАА
Монголын поп урлагийн тод өнгө төрх болсон Поп Дива С.Сэрчмаа өчигдөр “Эрх саран” тоглолтоо толилуулж, үзэгч, сонсогчдодоо мартагдашгүй нэгэн үдшийг бэлэглэлээ.
Түүний олон жилийн уран бүтээлийн замнал, хит дуунууд, дурсамж дүүрэн аялгуу нэгэн тайзнаа эгшиглэж, үзэгчдийг хайр дурлал, залуу нас, нандин дурсамжийн ертөнцөөр аялуулсан юм.
“Эрх саран”, “Надад итгээч, хайрт минь”, “Дурлал” зэрэг үе үеийн сонсогчдын сэтгэлд хоногшсон дуунуудаараа тэрбээр өөрийн уран бүтээлийн үнэ цэнэ, тайзны оршихуйг дахин мэдрүүллээ.
Цаг хугацаа өнгөрсөн ч сэтгэлд хоногшсон дуу хуучирдаггүй. Харин ч дурсамж болон улам үнэ цэнтэй болдог. С.Сэрчмаагийн “Эрх саран” тоглолт үүний нэгэн тод илэрхийлэл байлаа.
