СОНГУУЛЬД ОРОЛЦОХ 27 НАМ, ХОЁР ЭВСЛИЙН МӨРИЙН ХӨТӨЛБӨР ХУУЛЬД НИЙЦЭЭГҮЙ ГЭВ

GNNGNN
Apr 10, 2024  
 0
СОНГУУЛЬД ОРОЛЦОХ 27 НАМ, ХОЁР ЭВСЛИЙН МӨРИЙН ХӨТӨЛБӨР ХУУЛЬД НИЙЦЭЭГҮЙ ГЭВ

УИХ-ын ээлжит сонгуульд оролцох нам, эсвэл, бие даагчид дэвшүүлж буй мөрийн хөтөлбөртөө аудитын байгуулагаар дүгнэлт гаргуулах хуультай.

Үүний дагуу 27 нам, хоёр эвсэл мөрийн хөтөлбөрөө ҮАГ-т хүргүүлээд буй. Харин аудитын байгууллага хуульд нийцсэн эсэхийг энэ сарын 10-ны дотор дүгнэж, шаардлага хангаагүй мөрийн хөтөлбөрийг засварлуулахаар нам, эсвлүүдэд мэдэгдэх зохицуулалттай. Тэгвэл ҮАГ 27 нам, хоёр эвслийн мөрийн хөтөлбөрийг хуулийн шаардлага хангаагүй хэмээн мэдэгдсэн байна.

НАМ, ЭСВЛҮҮД МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ЗАСВАРЛАЖ ЭНЭ САРЫН 17 ХҮРТЭЛХ ХУГАЦААНД ҮАГ-Т ДАХИН ХҮРГҮҮЛЭХ ЮМ.

Харин бие даан нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө энэ сарын 22-24-нд ҮАГ-т хүргүүлэх хуулийн зохицуулалттай.