С.МАГНАЙСҮРЭН: ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛЬД НИЙЦЭЭГҮЙ 21.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗАРДЛЫГ БУУРУУЛАХ БОЛОМЖТОЙ ГЭЖ АУДИТ ДҮГНЭСЭН

GNNGNN
Sep 29, 2026  
 0
С.МАГНАЙСҮРЭН: ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛЬД НИЙЦЭЭГҮЙ 21.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗАРДЛЫГ БУУРУУЛАХ БОЛОМЖТОЙ ГЭЖ АУДИТ ДҮГНЭСЭН

Монгол улсын төсөв 2,2 их наяд төгрөгөөр тасарсан. Төвсийн тодотголоо өнөөдрийг хүртэл УИХ-ын ирц нь бүрдэхгүй байгаагаас үүдэж хэлэлцэн баталж чадахгүй суусаар буй. Тэгвэл Ерөнхий аудитор С.Магнайсүрэн дараах байр суурийг илэрхийлэв.

Тэрээр "2027 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41.3 их наяд, нийт зарлага ба цэвэр зээлийг 43.6 их наяд төгрөгөөр төлөвлөж, төсвийн алдагдлыг 2.3 их наяд төгрөг буюу ДНБ-ий хоёр хувьтай тэнцэхээр тооцжээ.

Төсвийн төсөл нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан тусгай шаардлагыг хангаж байгаа ч анхаарах хэд хэдэн эрсдэл байна. Төсвийн орлогын өсөлт уул уурхайн салбар болон төрийн өмчит компаниудын ногдол ашгаас өндөр хамааралтай байгаа нь гадаад зах зээл, түүхий эдийн үнийн хэлбэлзлээс шалтгаалах эрсдэлийг нэмэгдүүлж байна.

Мөн 2027 оны төсвийн төсөлтэй хамт дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд дахин өөрчлөлт оруулахаар санал болгосон нь төсвийн тогтвортой байдал, дунд хугацааны төлөвлөлтийн ач холбогдолд сөргөөр нөлөөлөхөөр байна.

Төсвийн зарлага өмнөх оноос 32.2 хувиар өсөхөөр төлөвлөгдсөн. Төрийн албан хаагчдын цалин, суурь тэтгэврийг нэмэгдүүлэхэд 2.1 их наяд төгрөг тусгасан нь өрхийн орлого, эдийн засгийн дотоод эргэлтийг дэмжих боловч эрэлтээс шалтгаалсан инфляцыг өдөөх эрсдэлтэй.

Мөн зарим төсвийн ерөнхийлөн захирагчийн төсөлд үндэслэл, тооцоо судалгаагаар бүрэн нотлогдоогүй, Төрийн хэмнэлтийн тухай хуульд нийцээгүй, хөтөлбөрийн үр дүнгийн үзүүлэлттэй уялдаагүй нийт 21.1 тэрбум төгрөгийн зардлыг бууруулах боломжтой гэж аудит дүгнэсэн. Хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний зардал, үр ашиг, үр дүнгийн тооцоолол бүрэн бодитой бус, нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөлөл нь тодорхойгүй асуудал байна" гэлээ.