ШАТРЫН СОНИРХОГЧДЫН ДЭЛХИЙН АВАРГААС МАНАЙ ТАМИРЧИД ДОЛООН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
Грекийн Родос хотод зохиогдсон шатрын сонирхогчдын Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-д манай улсын 27 шатарчин цэцээ сорилоо. Сонирхогчдын ДАШТ-д 2,300, 2,000 болон 1,700 хүртэлх гэсэн гурван ангилалд 53 орны нийт 245 шатарчин өрсөлдсөн юм.
Манай тамирчдаас 2,300 хүртэлх ангилалд
- Х.Өлзийхишиг хүрэл,
- эмэгтэйд Б.Амин-Эрдэнэ алт
2,000 хүртэлх ангилалд
- А.Эрхэмбаяр мөнгө,
- эмэгтэйд Ц.Сайханчимэг алт, Д.Өнөрзул хүрэл
1,700 хүртэлх ангилалд
- Л.Сумъяа хүрэл,
- эмэгтэйд Б.Ану мөнгөн медаль тус тус хүртжээ.