НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫГ ЭНЭ САРЫН 27-НООС ШИЛЖҮҮЛНЭ
Монгол Улсын иргэд НӨАТ-ын буцаан олголтоор тухайн улиралд худалдан авсан барааны нийт дүнгийн 2 хувийг буцаан авдаг болоод найман жил болж байгаа. Тэгвэл 2024 оны гуравдугаар улирлын НӨАТ-ын буцаан олголт энэ сарын 27-ны өдрөөс иргэдийн данс руу орж эхлэх бөгөөд энэхүү буцаан олголтоороо хөрөнгийн татваруудаа төлөх боломжтой болсон талаар Татварын ерөнхий газраас мэдээллээ.
НӨАТ-ын буцаалтаар дараах татваруудыг төлөх боломжтой. Үүнд:
- Автотээврийн хэрэгслийн албан татвар,
- Галт зэвсгийн албан татвар,
- Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар,
- Газрын төлбөр /газар эзэмшигч/,
- Газрын үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар /газар өмчлөгч/,
- Малын тоо толгойн албан татвар,
- Авто замын байгууламж ашигласны төлбөр тус тус орж байна.