НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙГ БУУРУУЛАХ ӨРГӨДӨЛД 100 МЯНГАН ИРГЭН ГАРЫН ҮСЭГ ЗУРЖ, УИХ-ААР ХЭЛЭЛЦЭХЭЭР БОЛЛОО

GNNGNN
Apr 21, 2025  
 0
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙГ БУУРУУЛАХ ӨРГӨДӨЛД 100 МЯНГАН ИРГЭН ГАРЫН ҮСЭГ ЗУРЖ, УИХ-ААР ХЭЛЭЛЦЭХЭЭР БОЛЛОО

Иргэн Б.Батбилэг гуравдугаар сарын 25-ны өдөр нийтийн өргөдлийн "d-parliament" цахим системд нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг 12 хувь болгож бууруулах өргөдөл санаачилсан байдаг.

Тодруулбал,

"Шимтгэлийн бууруулсан хэмжээг Нийгмийн даатгалын санд бүрдүүлэх өөр арга зам байна гэж үзэж байна. Жил бүр орж ирдэг 1072 хувьцааны ногдол ашгийг ажил эрхлэгч өөрийн хүсэлтээр нийгмийн даатгалын санд шилжүүлбэл дараа жилийн нийгмийн даатгалын шимтгэлийг 12 хувь хүртэл бууруулж өгдөг байх. Энэ нь бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт инфляцад нөлөөлөхгүй байх, төгрөгийн ханш унахгүй байх боломжийг бүрдүүлнэ" гэж үзжээ.

Тэгвэл өнөөдрийн байдлаар дээрх өргөдөлд 100.048 иргэн гарын үсгээ зурснаар УИХ-аас ажлын хэсэг байгуулагдаж, хэлэлцэх боломж бүрдээд байна.