ХЭЛМЭГДЭГСДИЙН ХӨШӨӨНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЖ, ЦЭЦЭГ ӨРГӨЛӨӨ
Монгол Улс жил бүрийн есдүгээр сарын 10-нд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн иргэдийнхээ дурсгалыг хүндэтгэдэг.
Улс төрийн хилс хэргээр 1921-1990 оны хооронд хэлмэгдсэн 30 гаруй мянган хүний дурсгалд зориулж, Монголын Үндэсний музейн өмнө Хэлмэгдэгсдийн хөшөөг 1997 онд бүтээн босгосон. Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх энэ өдөр хэлмэгдэгсдийн үр хүүхэд, төрөл төрөгсөд, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, УИХ-ын гишүүн С.Одонтуяа нарын УИХ-ын гишүүд, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын гишүүд, НИТХ-ын дарга бөгөөд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах нийслэлийн комиссын дарга Д.Ихбаяр болон улс төрийн намууд, төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгж, ард иргэдийн төлөөлөл Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ.
Мөн энэ өдөр Монголын Бурхан шашны төв Гандантэгчэнлин хийд болон 21 аймаг, 9 дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг Монголын бүх сүм хийдэд Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн буяны ном хурах юм.
