ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫНХАН АЖИЛ ХАЯЛТ ЗАРЛАНА
Эрүүл мэндийн салбарын ажилтнууд өнгөрсөн долоо хоногт суулт зарлан, төсвийг эргүүлэн татах, эмч эмнэлгийн ажилтны цалинг 1000 ам.доллар буюу 3.5 сая төгрөгт хүргэх, эрүүл мэндийн санхүүжилтийг ДНБ-ий 6 хувьд хүргэхийг шаардсан. Гэвч тэдний суулт үр дүнд хүрээгүйн улмаас ажил хаялт зарлаж, тэмцлийн дараагийн шат руу шилжиж байгаагаа мэдэгдлээ.
