ДАМПУУРЛАА ЗАРЛАСАН НЭРТ ДУГУЙЧИН БРЭДЛИ УИГГИНС МӨНГӨ ОЛОХЫН ТУЛД ОЛИМПЫН МЕДАЛИУДАА ДУУДЛАГА ХУДАЛДААНД ОРУУЛНА
"Тур де Франс"-ын аварга Сир Брэдли Уиггинс дампуурлаа зарласан тул олимпын медалиудаа дуудлага худалдаанд оруулахаар болжээ. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард түүний удирддаг "Wiggins Rights Limited" компанийн өрийн хэмжээ 1.1 сая еврод хүрснийг нийтэд зарласан юм.
Нэрт дугуйчны нийт өрийн хэмжээг зарласнаас хойш нэг ч төлбөр төлөгдөөгүй болохыг албаны эх сурвалж баталсан.
Тиймээс Б.Уиггинс энэ долоо хоногийн эхээр шүүхэд дампуурлаа зарлаж байгаагаа албан ёсоор мэдэгджээ. Нэгэнт дампуурснаа мэдэгдсэн тул шүүхээс итгэмжлэгдсэн хүмүүс томилж, нэрт тамирчны нэр дээр байх үнэд хүрэх эд зүйлсийг нь зарахаар төлөвлөж байна.
Өмнө нь нэрт теннисчин Борис Бэкер санхүүгийн асуудалд орсноор шүүхээс ийм аргаар өрийг нь дарж байсан билээ.
Б.Уиггинсийн хувьд 2021 онд хувийн цахим хуудсаараа дамжуулан алдарт "Тур де Франс" уралдаанд түрүүлэхдээ унаж байсан төмөр хүлгээ 10,250 ам.доллароор зарж байв.
Б.Уиггинс олимпын таван алт (2004, 2008, 2012, 2016), нэг мөнгө (2004), хошой хүрэл (2000, 2004) медальтай. Түүний дугуйн спортод үзүүлсэн гавъяа шагналыг нь үнэлж 2013 онд сир цол олгосон билээ.
Эх сурвалж: Inside The Games