АЙМГИЙН ИТХ-ЫН НӨХӨН СОНГУУЛЬД МАН 100 ХУВИЙН ЯЛАЛТ БАЙГУУЛЛАА

GNNGNN
Jun 22, 2026  
 0
АЙМГИЙН ИТХ-ЫН НӨХӨН СОНГУУЛЬД МАН 100 ХУВИЙН ЯЛАЛТ БАЙГУУЛЛАА

Аймаг сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны нөхөн сонгууль өчигдөр (2026.06.21) болж өнгөрлөө.

Энэ жил таван аймгийн есөн суманд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 мандат, 15 аймгийн 37 мандат дээр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгууль товлон зарласан. Сонгуульд МАН-аас 45, АН-аас 44, ХҮН намаас гурав, Иргэдийн оролцооны нэгдэл нам, ИХ намаас тус бүр 1, бие даан нэр дэвшигч 5, нийт 99 нэр дэвшигч өрсөлдөв.

Урьдчилсан дүнгээр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 мандатад нөхөн сонгууль явагдсаны 9 мандат дээр МАН-аас нэр дэвшигчид 100 хувийн үнэмлэхүй ялалт байгуулсан байна. Харин сумдын ИТХ-ын нөхөн сонгуулийн хувьд 15 аймгийн 37 сумын ИТХ-ын нөхөн сонгуулийн 37 мандатын 17 мандатад МАН-аас нэр дэвшигчид, 17 мандатад Ардчилсан намаас нэр дэвшигчид, 1 мандат буюу 0.2 хувьд ХҮН намаас нэр дэвшигч, 2 мандат буюу 0.4 хувьд бие даагчид тус тус ялалт байгуулжээ.

Аймаг, сумдын ИТХ-ын нөхөн сонгуулийн нийлбэр дүнгээр нийт 46 мандатаас МАН 26 мандат буюу 56.5 хувийн ялалт, АН нам 17 мандат буюу 36.9 хувийн ялалт, ХҮН нам 1 мандат 0.2 хувийн ялалт, Бие даагч 2 мандат буюу 0.4 хувийн ялалтыг тус тус авсан байна.