АЙЧИ НАГОЯ 2026: МАНАЙ УЛС НЭГ АЛТ, ДӨРВӨН ХҮРЭЛ МЕДАЛЬТАЙГААР 26-Д ЖАГСАЖ БАЙНА

GNNGNN
Oct 1, 2026  
 0
АЙЧИ НАГОЯ 2026: МАНАЙ УЛС НЭГ АЛТ, ДӨРВӨН ХҮРЭЛ МЕДАЛЬТАЙГААР 26-Д ЖАГСАЖ БАЙНА

Японы Нагоя хот болон Айчи мужийн ойр орчмын хотуудаар үргэлжилж байгаа Азийн наадам өндөрлөхөд ердөө гурван хоног үлджээ. Өчигдөр эхэлсэн жүдогийн төрлөөр эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд К.Ёолк алт, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Г.Наранцэцэг хүрэл медаль хүртсэн билээ.

Мөн боксын төрлөөр эрэгтэйчүүдийн 55 кг-ын жинд Х.Билгүүнсайхан хүрэл, и-спортын "Mobile Legends: Bang Bang" төрлөөр Монголын баг хүрэл медаль авснаар манай улс нийт нэг алт, дөрвөн хүрэл медальтай болов.

Өмнө нь дугуйн цувуу гараанд С.Жамбалжамц хүрэл медаль хүртээд байсан юм.

Одоогийн байдлаар 40 улс ямар нэгэн медаль хүртээд байгаа бол 26 улс дор хаяж нэг алтан медаль зүүлээ. Манай Улс дээрх үзүүлэлтээр 26-д жагсаж буй.

Нийт медаль болон алтан медалийн тоогоор БНХАУ илт давуу тэргүүлж байна. Урд хөршийн баг тамирчид 277 медаль хүртсэнээс 151 нь алт бол нутагтаа болж буй тэмцээнд япончууд 200 дахь медалиа хүртэв.