АЛТНЫ УНЦ НЬ ХАМГИЙН ДЭЭД ҮНЭ БУЮУ 2519 АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ
Өнгөрсөн долоо хоногт унц алтны үнэ бүх цаг үеийн дээд түвшинд хүрсэн. Энэ нь АНУ-ын Холбооны Нөөцийн банк бодлогын хүүг бууруулж эхлэх хугацааг тодорхой болгох инфляцын тайланг анхааралтай ажиглаж буй энэ үед алтны үнэ өслөө.
Алтны үнэ өнгөрсөн долоо хоногт бүх цаг үеийн дээд түвшиндээ хүрч 2500 ам.доллар байсан бол одоогоор алтны спот үнэ унц нь 2519 ам.долларт арилжаалагдаж байна.
Энэ онд бодлогын хүүг бууруулах хүлээлт үүссэнээр алтны үнэ өсөөд байгаа юм. Мөн Ойрх Дорнод, Украин дахь хурцадмал байдал, эрэлтийн асуудал зэрэг нь алтны үнэ өсөхөд нөлөөлж байгаа аж.
“TD Securities”-ийн Түүхий эдийн стратеги хариуцсан тэргүүн Барт Мелек “Алтны хөрөнгө оруулагчид Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгээ өндөр дүнгээр танана гэж бодох хандлагатай байгаа”-г онцоллоо. Мөн макро эдийн засаг болон бодлогын хүү буурч буй нь давхцаж байгаа тул алтны үнэ ирэх улиралд унц нь 2700 ам.доллар хүрч өсөх магадлалтай гэж үзэж байна.