468 МЯНГАН ИРГЭН ГАЗАР ЭЗЭМШИХ ХҮСЭЛТ ГАРГАСНААС 380 МЯНГЫГ НЬ ШИЙДВЭРЛЭЖЭЭ
21 аймгийн хэмжээнд 2026 онд 25540 иргэнд шинээр 2659 га газар өмчлүүлэхээр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар баталжээ. Улсын хэмжээнд иргэн 468 гаруй иргэн газар эзэмших хүсэлт гаргаснаас 380 мянгыг нь шийдвэрлэжээ.
Тэгвэл Улсын хэмжээнд 2023-2025 оны хооронд Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр газартай холбоотой 1577 маргааныг хянан шийдвэрлэсэн аж. Энэ нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн нийт маргааны 22 хувийг эзэлж байгаа юм.
Түүнчлэн Улсын хэмжээнд газрын төлбөрийн орлогоос 2021 онд 112.7 тэрбум төгрөг, 2022 онд 117.9 тэрбум төгрөг, 2023 онд 140.5 тэрбум төгрөг, 2024 онд 142.2 тэрбум төгрөг, 2025 онд 134.1 тэрбум төгрөгийг тус тус орон нутгийн төсөвт төвлөрүүлжээ.
