ӨНГӨРСӨН ДОЛОО ХОНОГТ ОБЬЕКТЫН 79, ОЙ ХЭЭРИЙН ХОЁР ТҮЙМЭР БҮРТГЭГДЖЭЭ

GNNGNN
Nov 9, 2026  
 0
ӨНГӨРСӨН ДОЛОО ХОНОГТ ОБЬЕКТЫН 79, ОЙ ХЭЭРИЙН ХОЁР ТҮЙМЭР БҮРТГЭГДЖЭЭ

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 38 суманд аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгджээ.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж, долоон иргэний амь насыг авран хамгаалав. Нийт дуудлагын 79 нь обьектын гал түймэр, хоёр нь ой, хээрийн түймэр, нэг нь газар хөдлөлт,  гурав нь биологийн гаралтай аюулт өвчин, 14 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага эзэлж байгаа талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.