МАРГААШААС ЦОНЖИН БОЛДОГ РУУ НИЙТИЙН ТЭЭВЭР ЯВЖ ЭХЭЛНЭ

GNNGNN
Sep 25, 2026  
 0
МАРГААШААС ЦОНЖИН БОЛДОГ РУУ НИЙТИЙН ТЭЭВЭР ЯВЖ ЭХЭЛНЭ

Нийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмсэн талаар Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ.

Цонжин болдог руу том хүн 10000 төгрөг, хүүхэд 5000 төгрөгөөр зорчино

Нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, автобусны зогсоол хоорондын зайг ойртуулж иргэдийн эрэлт хэрэгцээг хангах үүднээс нийтийн тээврийн үйлчилгээний Ч:67 “Морин 3–Нисэх”, чиглэлийн замналд “Морингийн зам 1” зогсоол, Х:7 “Туул тосгоны шинэ эцэс–Хангарьд цогцолбор” чиглэлийн замналд “Морингийн зам 1”, “Эко Спорт цогцолбор” зогсоолыг шинээр нэмэв.

Түүнчлэн Х:18 “Улаанбаатар (Тэнгэр плаза)-Багахангай эцэс” чиглэлийн замналд “Чулуун овоо”, “Баян зөрлөг”, “Хайрхан зөрлөг”, “Хоолт зөрлөг”, “Баян зөрлөг” (урд, хойд) зогсоолуудыг нэмж, Х:17 “Тэнгэр плаза–Хэрлэн худалдааны төв” чиглэлийн замналд “Цонжин болдог”, “Өртөө толгой” (урд, хойд) зогсоолуудыг шинээр нэмлээ.

Дээрх замналын өөрчлөлтийг энэ сарын 26-ны өдрөөс мөрдөж эхэлнэ. Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд хүлээн авч шуурхай шийдвэрлэнэ.