ӨНӨӨДРӨӨС ИХЭНХ НУТГААР ӨДӨРТӨӨ ДУЛААРНА

GNNGNN
Nov 9, 2026  
 0
ӨНӨӨДРӨӨС ИХЭНХ НУТГААР ӨДӨРТӨӨ ДУЛААРНА

Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. 

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр. 

Агаарын температур: Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр -21...-26 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -17...-22 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -3..-8 градус, бусад нутгаар -10...-15 градус хүйтэн,

Өдөртөө Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -2...-7 градус хүйтэн, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -1...+4 градус, бусад нутгаар +5…+10 градус дулаан байна. 

Улаанбаатар орчмоор багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -20...-22 градус, бусад хэсгээр -13...-15 градус хүйтэн, өдөртөө +2...+4 градус дулаан байна.