ТЭГШ, СОНДГОЙ ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТААР ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОНО
Хичээлийн шинэ жилийн бэлтгэл, олон улсын COP17 хуралтай холбогдуулан энэ сарын 15-наас есдүгээр сарын 12-ныг дуустал хугацаанд 07.00-21.00 цагийн хооронд бүсчлэлгүйгээр автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэхээр болсон. Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцох зохицуулалт дараах тээврийн хэрэгслүүдэд хамаарахгүй. Үүнд:
- Цахилгаан тэжээлийн буюу ногоон дугаартай тээврийн хэрэгсэл,
- Зөвшөөрөл, тоноглол бүхий хүнсний бүтээгдэхүүний түгээлт, татан авалтын тээврийн хэрэгсэл,
- Оршуулгын үйл ажиллагаанд ашиглагдаж буй,
- Авто зам, хот тохижилт, шугам сүлжээний засвар үйлчилгээ үзүүлдэг,
- Дипломат байгууллага, гадаадын зочин төлөөлөгчдөд үйлчлэх,
- Нийтийн тээврийн
- Стандартын шаардлага хангасан такси үйлчилгээ,
- Сургууль, цэцэрлэг, байгууллагын ажилчдын тээвэр,
- Таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэлд хамаарахгүй юм.
