ТББХ: БАЙНГЫН ХОРООНЫ ТОГТООЛООР "УИХ-ЫН 2024-2028 ОНЫ СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ 2025 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ"-Г БАТАЛЛАА

Улсын ИХ Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2025.01.22/ хуралдаанаар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.
асгийн газраас 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг 2025 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм.
Улсын Их Хурлын даргын 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дүгээр захирамжаар байгуулагдсан тус хуулийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдаад, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42.2.1-д зааснаар хуралдаан даргалагчаас гүйцээн боловсруулахаар өгсөн чиглэлийн дагуу төслийн 7 дугаар зүйл, 17 дугаар зүйлийн зарим хэсгийг өөрчлөн найруулах саналыг бэлтгэсэн хэмээн ажлын хэсгийн ахлагч Г.Тэмүүлэн танилцууллаа.