МОРЬ СУНГААНЫ ҮЕЭР НАЙМАН НАСТАЙ ХҮҮХЭД МОРИНООС УНАЖ АМИА АЛДЖЭЭ

GNNGNN
Jun 27, 2024  
 0
МОРЬ СУНГААНЫ ҮЕЭР НАЙМАН НАСТАЙ ХҮҮХЭД МОРИНООС УНАЖ АМИА АЛДЖЭЭ

Баяр наадам дөхөхөөр хурдан морьны унаач хүүхдүүдийн аюулгүй байдлын асуудал хөндөгддөг. Наадам дөхсөн эдгээр өдрүүдэд сунгаан зохион байгуулагдаж, хүүхдүүд морьноос унаж гэмтэж, бэртэх цаашлаад амь насаа алдах тохиолдлууд бүртгэгдэж эхэлсэн байна. Тодруулбал өнгөрсөн амралтын өдөр буюу энэ сарын 23-ны өдөр Хэнтий аймагт зохион байгуулагдсан сунгааны үеэр найман настай эрэгтэй хүүхэд мориноос унаж нас барсан харамсалтай хэрэг гарсан байна.