ӨӨРИЙГӨӨ НАС БАРСАН ГЭЖ ХУУРАМЧ БИЧИГ БАРИМТ БҮРДҮҮЛЖ, ХАРИУЦЛАГААС ЗАЙЛСХИЙСЭН ЭТГЭЭДИЙН ҮЙЛДЛИЙГ ИЛРҮҮЛЭН ШАЛГАЖ БАЙНА

Хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа шүүхийн шатанд өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийсэн үйлдлийг цагдаагийн байгууллагаас шалгаж, шүүхэд шилжүүлжээ.
Тодруулбал, Иргэн Т бусадтай бүлэглэн 2018-2022 оны хооронд хуурамч бичиг баримт үйлдэж, орон сууц худалдан борлуулна гэх нэрийдлээр иргэдийг залилж 460 орчим сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогдон шалгагдаж байх хугацаандаа өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, нас барсны гэрчилгээ гаргуулан авсан байна.
Уг лавлагааг үндэслэн шүүхээс 2023 онд иргэн Т-д холбогдох эрүүгийн хэргийг эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүгдэгч нас барсан гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Харин иргэн Т 2023 онд өөрийгөө нас барсан гэх хуурамч бичиг баримт үйлдэж, эрх бүхий байгууллагаас нас барсан гэрчилгээ гаргуулж эрүүгийн хариуцлагаас зайлсхийсэн гэх мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас хуульд зааснаар хэрэгсэхгүй болгосон хэргийг сэргээн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Иргэн Т-г хэрэгт шалган шийдвэрлэх ач холбогдох бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн, хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн хэрэгт Монгол улсын эрүүгийн хуулийн 17.3, 21.1, 23.2-р хэсэгт зааснаар яллагдагчаар татах саналтай прокурорт буцаалаа.