ХАР ТАМХИНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДОГЧДЫН 52 ХУВЬ НЬ 18-30 НАСНЫХАН БАЙНА
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 184 хэргийг 2026 оны есдүгээр сарын байдлаар шүүхэд шилжүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 33 хувиар өссөн байна. Прокурорын байгууллагын мэдээллээр Эрүүгийн хуулийн 20.7, 20.8 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт нийт 398 хүнийг яллагдагчаар татжээ.
Улмаар 270 хүн холбогдох 184 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна. Яллагдагчаар татагдсан 398 хүнийг насаар нь авч үзвэл: * 52 хувь нь 18-30 насныхан * 44 хувь нь 31-44 насныхан байна. Хүйсийн хувьд 85 хувь нь эрэгтэй, 15 хувь нь эмэгтэй байжээ. Прокурорын байгууллагаас энэ төрлийн гэмт хэргийн илрүүлэлт, шийдвэрлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор Нийслэлийн прокурорын газар болон Хар тамхитай тэмцэх албатай хамтран ажиллаж, мөрдөн шалгах ажиллагааны чанар, үр дүнг дээшлүүлэх арга хэмжээ авч байгаа аж.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 184 хэргийг 2026 оны есдүгээр сарын байдлаар шүүхэд шилжүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 33 хувиар өссөн байна.
Прокурорын байгууллагын мэдээллээр Эрүүгийн хуулийн 20.7, 20.8 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт нийт 398 хүнийг яллагдагчаар татжээ. Улмаар 270 хүн холбогдох 184 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.
Яллагдагчаар татагдсан 398 хүнийг насаар нь авч үзвэл: * 52 хувь нь 18-30 насныхан * 44 хувь нь 31-44 насныхан байна. Хүйсийн хувьд 85 хувь нь эрэгтэй, 15 хувь нь эмэгтэй байжээ. Прокурорын байгууллагаас энэ төрлийн гэмт хэргийн илрүүлэлт, шийдвэрлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор Нийслэлийн прокурорын газар болон Хар тамхитай тэмцэх албатай хамтран ажиллаж, мөрдөн шалгах ажиллагааны чанар, үр дүнг дээшлүүлэх арга хэмжээ авч байгаа аж.
