"БАЯН" Р.БАЗАРААГ ХОРИХ АНГИАС СУЛЛУУЛАХ ХҮСЭЛТ ГАРГАЛАА
Алтайн хүдэр” ХХК-ийн эзэн Р.Базараа нарын дөрвөн хүнийг Эрүүгийн цагдаагийн албанаас өнгөрсөн дөрөвдүгээр сарын 15-нд баривчилж, тэднийг хойшлуулшгүйгээр 48 цагийн хугацаатайгаар ШШГЕГ-ын Хорих 461 дүгээр ангид саатуулсан байдаг.
Тэгвэл “Алтайн хүдэр” ХХК-ийн эзэн Р.Базараагийн өмгөөлөгч Р.Базараад шүүхээс авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх саналыг өчигдөр /2024.05.07/ Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн байна.