УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ховд аймгийн Мянгад сумын иргэдтэй уулзаж, Халзанбүрэгтэй ууланд газрын ховор элемент олборлох төслийн талаар тэдний санал хүсэлтийг сонслоо. Улмаар иргэдийн саналыг харгалзан үзэж, дараах шийдвэрийг гаргалаа.
-Баруун бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүд Мянгад сумын иргэдийн саналыг нэгтгэн ЗГ-т хүргүүлэх,
· Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаар УИХ дээр нээлттэй сонсгол явуулах,
· Мянгад сумын иргэд, аймгийн иргэний нийгмийн байгууллага, ТББ-уудаас төлөөлөл болгож 50 иргэнээ сонгох,
· Засгийн газрын эцсийн шийдвэр гарах хүртэл уул уурхайн ямар ч үйл ажиллагаа Халзанбүрэгтэйд хэрэгжихгүй.