УЛААН ЦЭГЭЭР НЭН ИХ ХУУРАЙШИЛТТАЙ ГАЗРУУДЫГ ТЭМДЭГЛЭЖЭЭ

GNNGNN
May 11, 2026  
 0
УЛААН ЦЭГЭЭР НЭН ИХ ХУУРАЙШИЛТТАЙ ГАЗРУУДЫГ ТЭМДЭГЛЭЖЭЭ

Ихэнх нутгаар хуурайшилт нэн их болон их түвшинд байна.

Баруун, зүүн, говийн аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр их болон нэн их хуурайшилттай байна. Иргэд, малчид та бүхэн ой хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахиж, ил гал гаргахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Улсын хэмжээнд өчигдөр (2026.05.10) 12:00 цагийн байдлаар Булган аймагт гарсан ойн хоёр гал түймрийг цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.

Тус аймгийн Тэшиг сумын “Зүүн согоот”-д гарсан ойн гал түймрийг цурамд оруулж, тус сумын “Тасархайн давааны ам”-д гарсан ойн гал түймрийг мөн цурамд оруулжээ. Эдгээр галыг бүрэн унтраахаар Онцгой байдлын байгууллага, мэргэжлийн ангийн нийт 67 хүн, 11 автомашинтайгаар ажиллаж байна.

Он гарсаар нийслэлийн 2 дүүрэг, 11 аймгийн 46 суманд, 86 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгджээ.