ТУУЛ ГОЛД УРССАН ЗУРГААН НАСТАЙ ХҮҮГИЙН ЦОГЦСЫГ ОЛЖЭЭ

GNNGNN
Jul 24, 2024  
 0
ТУУЛ ГОЛД УРССАН ЗУРГААН НАСТАЙ ХҮҮГИЙН ЦОГЦСЫГ ОЛЖЭЭ

Туул голд урссан зургаан настай хүүг эрэн хайх ажиллагааг онцгой байдлын алба хаагчид шуурхай зохион байгуулан ажиллаж байсан юм. Тэгвэл хүүгийн цогцсыг өчигдөр 08:50 цагт анх осолдсон газраас баруун зүгт 7.2 км-аас олжээ.

Тодруулбал, Баянзүрх дүүрэг. 20 дугаар хороо, Хужирбулан гэдэг газар 4 том хүн, 5 хүүхэд зугаалж явсанаас “Туул” голын усанд зургаан настай нэг хүүхэд живсэн тухай дуудлагыг долоодугаар сарын 22-ны өдрийн 16:04 цагт хүлээн авсан.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид, 5 км замыг туулан 16:10 цагт очиход Чингэлтэй дүүргийн 21 дүгээр хороо булгийн 19 дүгээр гудамжинд оршин суух хаягтай Х/6 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг анх осол болсон “Хар-Усан тохой” гэдэг газраас, Баянзүрхийн гүүр хүртэл 3-4 метр гүнд 16 удаагийн шумбалт хийж, Баянзүрхийн гүүрнээс, “Хар усан тохой” гэдэг газар хүртэл голын эрэг дагуу завьтайгаар зохион байгуулан ажиллаж үр дүнд хүрээгүй тул 21:35 цаг түр зогсоогоод байсан юм.

Улмаар долоодугаар сарын 23-ны өдрийн 06:29 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 08:50 цагт тус дүүргийн 11 хорооны нутаг дэвсгэр төмөр замын гүүрний зүүн тал /анх осолдсон газраас баруун зүгт 7.2 км/-аас цогцсыг олж уснаас гарган Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.