ЦЕГ: ХҮҮХДЭД ГАР ХҮРЧ БУЙ ЭМЭГТЭЙГ ОЛЖ ТОГТООН ШАЛГАЖ БАЙНА

GNNGNN
Sep 25, 2024  
 0
ЦЕГ: ХҮҮХДЭД ГАР ХҮРЧ БУЙ ЭМЭГТЭЙГ ОЛЖ ТОГТООН ШАЛГАЖ БАЙНА

Цахим орчинд нийтлэгдсэн өсвөр насны хүүхдийг загнаж, цохьсон жолооч эмэгтэйн бичлэг олон нийтийн дургүйцлыг төрүүлээд байна. Бичлэгт, чихэвч зүүсэн өсвөр насны хүүхдийг тухайн land600 автомашины жолооч мөргөх шахсаны дараахан загнаж бухимдаж байгаа нь шүүмжлэл дагуулаад байгаа юм.

Баянзүрх дүүргийн нутагт өнөөдөр болсон тухайн жолоочтой холбоотой асуудлыг цагдаагийн байгууллагаас тодруулахад "Бичлэг дээрх хүнийг олж, тогтоон уг асуудлыг гомдол, мэдээллийн бүртгэлд авч, Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагааг явуулж байна" гэлээ.