ТОМУУГИЙН ЭСРЭГ ВАКЦИНЖУУЛАЛТ 55 ХУВЬД ХҮРЭЭД БАЙНА

GNNGNN
Sep 23, 2026  
 0
ТОМУУГИЙН ЭСРЭГ ВАКЦИНЖУУЛАЛТ 55 ХУВЬД ХҮРЭЭД БАЙНА

Эрүүл мэндийн яамнаас танилцуулсан мэдээллээр улирлын томуу, томуу төст өвчний дархлаажуулалт 2026 оны есдүгээр сарын 23-ны байдлаар улсын хэмжээнд зорилтот бүлгийн 277,546 хүн дархлаажуулалтад хамрагдаад байна. Энэхүү дархлаажуулалтын ажил орон даяар эрчимтэй үргэлжилж байгаа бөгөөд Улаанбаатар хотын хэмжээнд дархлаажуулалтын хамралт 59.9 хувьд хүрч, дүүргүүдийн Сонгинохайрхан 74.4 хувь, Хан-Уул 68.4 хувь, Багахангай 59.3 хувь дүүргүүд идэвхтэй хамрагдсан байна. Харин хөдөө орон нутагт дундаж хамралт 49.3 хувьтай байгаагаас Ховд 60.8 хувь, Архангай 59.8 хувь, Орхон 58.8 хувь аймгууд түгээмэл хамрагдсан байгаа юм.

Бага насны хүүхдийн дархлаажуулалтыг ажил үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар 3-6 насны хүүхдийн хамралт 89.9 хувьтай өндөр байгаа бол 6 сартайгаас нэг нас хүртэлх хүүхдүүд 65.5 хувьтай, 1-2 насныхан 39.5 хувьтай буюу хамгийн бага үзүүлэлттэй байна.

Томуугийн вирусийн идэвхжил нэмэгдэхээс өмнө амжиж хүүхдээ болон гэр бүлийн гишүүдээ улирлын томуугийн вакцинд идэвхтэй хамруулахыг эрүүл мэндийн байгууллагаас уриалж байна. Мөн дархлаажуулалтад иргэдээ идэвхтэй хамруулж буй аймаг, дүүргийн эрүүл мэндийн байгууллага, эмч, сувилагч нар болон хариуцлагатайгаар хамрагдаж буй эцэг эх, асран хамгаалагчдад салбарын яамнаас талархал илэрхийллээ.