ТАНИЛЦ: НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД ЗӨВШӨӨРӨЛТЭЙ 72 АВТО ЗОГСООЛ

GNNGNN
Aug 30, 2024  
 0
ТАНИЛЦ: НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД ЗӨВШӨӨРӨЛТЭЙ 72 АВТО ЗОГСООЛ

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан I орлогч Н.Мандуул нийслэлийн хариуцдаг 1,870 машины багтаамжтай 72 авто зогсоолыг эзэмшигч иргэн, ААН, байршил, багтаамжийн мэдээллийг танилцууллаа.

Онцлоход, 72 зогсоол нь 3-75 машины багтаамжтай байх бөгөөд эдгээрээс нийслэл нэг цагийн 1,000 төгрөгөөр бодож орлогоо хуримтлуулдаг гэлээ.

Сануулахад, эдгээрээс бусад нийтийн эзэмшлийн талбайд зогсоол хийсэн бол зөвшөөрөлгүй гэж үзэх бөгөөд иргэд мэдээлэл өгвөл шаардлага хүргүүлж, буулгах юм байна.

Харин ачаалал ихтэй газруудад тодорхой зогсоол байгуулж, хамтран ажиллах санал хувийн хэвшлийн зүгээс тавих тохиолдолд судалж үзэн, хамтран ажиллах нь нээлттэй аж.

Түүнчлэн цагийн 1000 төгрөгөөр бодож нийслэл орлого хуримтлуулдаг 2011 оны НИТХ тогтоолыг зах зээлийн түвшинд авчирч, илүү уян хатан болгох шийдвэрийг НИТХ руу өргөн барьж, орлогыг бүрэн цуглуулж, зогсоолын асуудлыг шийдэхэд зарцуулна гэлээ.