ТАНИЛЦ: ХЗДХ-ИЙН САЙДЫН ТУШААЛААР ЭГҮҮЛЭН ТОМЛОГДСОН ЦЕГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.ГАНЧУЛУУНЫ ХОМ-ИЙГ ХҮРГЭЖ БАЙНА

GNNGNN
Sep 29, 2026  
 0
ТАНИЛЦ: ХЗДХ-ИЙН САЙДЫН ТУШААЛААР ЭГҮҮЛЭН ТОМЛОГДСОН ЦЕГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.ГАНЧУЛУУНЫ ХОМ-ИЙГ ХҮРГЭЖ БАЙНА

Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд даргаар хурандаа Б.Ганчулууныг томилж байв. Харин С.Амарсайхан ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байхдаа түүнийг ТЦА-ны дарга болгон шилжүүлсэн байдаг.

Б.Ганчулуун нь 2020 оноос хойш ЭЦА-ны даргаар ажилласан, 2023 оноос ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын даргаар, өнгөрсөн 2025 онд ЦЕГ-ын тэргүүн дэд даргаар томилогдон ажиллаж байсан ч энэ оны зургаадугаар сард ТЦА-ны дарга болон 3 сар ажиллаж байгаад ийнхүү ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн тушаалаар эгүүлэн ЦЕГ-ын тэргүүн дэд даргаар томилжээ.

Тэрээр АТГ-т мэдүүлсэн ХОМ-дээ

  • Өөрийнх нь орлого: 40 сая
  • Гэр бүлийн орлого: 12 сая
  • Орон сууц: 2020 онд 295 сая, 2021 онд 410 сая, 2024 онд 1.2 тэрбум болжээ.
  • Автомашин: 80 сая
  • Мал: 77 сая
  • Газар: 47 сая
  • Үнэт эдлэл: 15 сая
  • Авлага: 20 сая
  • Зээл: 876 сая төгрөг гэжээ.