СЭЛЭНГЭ АЙМГИЙН "ХАЗАЙ" ГЭХ ГАЗАРТ ГАРСАН ОЙН ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА

GNNGNN
Jun 27, 2025  
 0
СЭЛЭНГЭ АЙМГИЙН "ХАЗАЙ" ГЭХ ГАЗАРТ ГАРСАН ОЙН ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд гарсан гурван ойн түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байгаа бөгөөд тус сумын Цөх багийн “Хазай” гэдэг газар энэ сарын 22-нд гарсан ойн түймрийг өнөөдөр 15:20 цагт бүрэн унтраалаа.

Түймрийг унтраах ажиллагааг ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр газар дээр нь удирдлага, зохион байгуулалтаар хангаж, Дархан, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар, Үндэсний аврах бригад, сумын мэргэжлийн ангийн нийт 196 хүн, 40 гаруй техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэсэн юм.