П.НАРАНБАЯР: ГАДААД ДОТООДЫН СУРГУУЛИЙГ 80-ААС ДЭЭШ ДҮНТЭЙ ТӨГССӨН ХҮМҮҮСИЙГ БАГШЛАХЫГ УРЬЖ БАЙНА
Багшлах эргийн гэрчилгээ олгох, гэрээт багшийн талаар Боловсролын сайд П.Наранбаяр мэдээлэл хийлээ. Тэрбээр "Зарим салбар багшлах боловсон хүчний дутагдалд оржээ. Тухайлбал англи хэлний багш 11 хувь физик химий 10 хувийн, технологи 9 хувийн хомсдолтой байна.
Бид зүгээр гудамжинд байгаа хүнийг 45 хоногийн курст сургаад авах гээгүй. Миний дурдсан хими, физик, биологи, технологи, математик, англи хэл гэсэн мэргэжлээр гадаад дотоодын нэртэй сургуулийг 80 хувиас дээш хүмүүсийг багшаар ажиллаач гэж урьж байгаа юм.
Өнөөдөр зөвхөн Монголд багшийн хомсдолд ороогүй. Энэ оны хоёрдугаар сарын байдлаар Юнескогоос гаргасан тайланд 2030 он гэхэд дэлхий даяар 40 сая багшийн дутагдалд орно гэсэн тооцоо гаргажээ. Энэ нь зөвхөн хөгжиж байгаа оронд биш өндөр хөгжилтэй орнуудад ч хамаарахаар байгаа юм. Монголд зөвхөн багшаар дутахгүй ХАА, цагдаа, эмч бүх салбар хомсдолд оржээ. Иймээс богино хугацаанд хурдтай шийдвэрлэх хэрэгтэй байна. Зарим сургууль хоёр жил ч химийн багшгүй явж байгаа сургууль байна. Үнэхээр сайн химичээр төгсчихөөд багшлах эрхгүйгээс болоод ажилгүй явж байхыг үгүйсгэхгүй. Тэдгээр хүмүүст үндсэн багшийн үнэмлэх олгож байгаа хэрэг биш. Зөвхөн багшлах эрхийг нь олгож байгаа. цаашдаа багшлах явцдаа үндсэн багш болгоё гэвэл тэр хүнд тусгай шаардлага тавьж эхэлнэ. Сургуулийн удирдлагуудтай уулзаж байхад багшийн хомсдлыг хурдан шийдээд өгөөчээ гэх хүсэлт тавьж байна. бид багшийн нөөц дутагдлыг ур чадварын хомсдол их явж байна. бүх салбарын мэргэжилтний ур чадварыг боловсролын салбарт шингээмээр байна. Судалгаа хийдэг, гадаад эх сурвалжаас мэдээллээ олоод боловсруулалт хийдэг ийм мэргэжилтнүүд хэрэгтэй байна.
Багшийн ачааллыг бууруулах ач холбогдолтой. Өнөөдөр физикийн багш хомсодсоноос нэг багш маш олон ангид зэрэг зааж байгаагаас бэлтгэж амжихгүй байна. Энэ жилээс 44-өөс дээш хүүхэд дүүргэлттэй ангид багшийн туслахыг ажиллуулна. Зөвхөн нийслэлд 157 бүлэгт туслах багш ажиллуулахаар байна. Энэ бол авах олон цогц арга хэмжээний зөвхөн нэг нь.