“НОМЛОГЧ” НЭРИЙН ДОР 159 ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДЭД БЭЛГИЙН ДАРАМТ ҮЗҮҮЛЖЭЭ

GNNGNN
Feb 8, 2025  
 0
“НОМЛОГЧ” НЭРИЙН ДОР 159 ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДЭД БЭЛГИЙН ДАРАМТ ҮЗҮҮЛЖЭЭ

Телеграм сүлжээгээр секс гэмт хэрэг зохион байгуулж, 2020 оноос хойш 234 хүнийг ашиглаж хохироосон этгээдийг Өмнөд Солонгосын цагдаа ил болгон зарлав. 33 настай Ким Нок Ван өөрийг нь нэр устай нь зарлах шийдвэрийг эсэргүүцэж Сөүлийн захиргааны шүүхэд хандсан ч шүүх хүсэлтийг хүлээж авсангүй. 
Өөрийгөө “Номлогч” хэмээн нэрлэсэн Ким 2020 оны тавдугаар сард “Харуулууд” хэмээх бүлгэм байгуулжээ. Тэрээр Телеграмд нууцлалтай өрөөний сүлжээ бий болгож 234 хүнийг сексийн дарамтад оруулж ашигласны 159 нь өсвөр насныхан байсан аж. Тэрээр энэ оны нэгдүгээр сар хүртэл дөрвөн жил гаруй хугацаанд дээрх гэмт хэргийг үйлдсэн байна. 2019-2020 онд Чо Жу Бин гэгч этгээд 73 хүүхдийг айлган сүрдүүлж, секс бичлэг хийж Телеграмын нууцлалтай сувгаар зарж байгаад баригдаж байв.